ЕБС-ийн сурагчдыг олон улсын хүүхдийн кино наадамд оролцохыг урьж байна

2015 оны 8 сарын 17

Монгол Улс дахь Японы Элчин Сайдын Яам, Соёл Урлагийн Их Сургууль хамтран 6 дахь жилдээ Япон улсад зохиогдох Азийн олон улсын хүүхдийн кино наадмын үндэсний шалгаруулалтыг зарлаж байна.

Кино наадмын тухай товчхон:

2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хоккайдоогийн Китами хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй “2015 оны Азийн Олон улсын хүүхдийн кино наадам”-д Монгол Улсаас шилдэг 3 бүтээл, нийт 9 сурагч шалгарч, “JENESYS2015” эсвэл “JENESYS2.0” хөтөлбөрийн хүрээнд Япон улсад аялангаа тус наадамд оролцох юм. Наадамд оролцох зардлыг Японы тал бүрэн хариуцана. Азийн олон улсын хүүхдийн кино наадмыг зохион байгуулах комисс, Японы Гадаад хэргийн яам хамтран зохион байгуулдаг. 

Хэн оролцох боломжтой вэ?

•       Монгол Улсын иргэн

•       ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагч

•       Өмнө нь Япон улсад очиж байгаагүй

Бүтээлийн  тавигдах шаардлага:

•       Сонирхогчийн камераар зураг авсан

•       Хадмал тайлбар оруулахгүй

•       3 минутад яг багтаасан

•       “Би ийм л үед аз жаргалыг мэдэрдэг” сэдвийн хүрээнд хийгдсэн

•       3 хүртэл бүрэлдэхүүнтэй хамтын бүтээл байж болно.

•       Зөвхөн нэг бүтээлээр оролцох

 

Бүтээл хүлээн авах хугацаа:

2015.8.25-ны өдрийн 17 цаг хүртэл

Бүтээл хүлээн авах хаяг:

СУИС-ийн хичээлийн IY байр, Радио телевиз медиа урлагийн сургууль

Үндэсний комиссын шалгаруулалтын хугацаа :

2015.8.27-ны өдөр

 

Холбоо барих утас: 99142628, 99184726, 98117763

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24387
0 эможи
keyboard_arrow_up