Багшлах эрхийн шалгалтад 2098 хүн тэнцэв

2015 оны 8 сарын 17

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд анх удаа ажиллах гэж байгаа болон гурван жил мэргэжлээрээ ажиллаагүй хүмүүсээс багшлах эрхийн шалгалт авдаг болсон. Уг нь журмаараа тус шалгалтыг жилд хоёр удаа авах байсан ч мэдээллээс хоцорсон, шалгалтад орж амжаагүй хүмүүсийн хүсэлтээр өнгөрсөн онд гурван удаа зохион байгуулсан юм. 2015 оны багшлах эрхийн анхны шалгалтыг өнгөрсөн гуравдугаар сард, сүүлийнхийг энэ сарын 8-нд авсан. Тус шалгалтыг 3191 хүн өгснөөс 2098 нь тэнцсэн байна. Шалгалтад тэнцээгүй болон өгөөгүй хүмүүс багшлах эрхгүй бөгөөд энэ жил дахиж шалгалт авахгүй гэнэ. Шалгуулагчдаас боловсрол, сэтгэл судлал, заах арга зүйн талаар тестээр шалгалт авч, эссээ бичүүлжээ. Ингээд 70-аас дээш оноо авбал тэнцсэн гэж үзсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24373
0 эможи
keyboard_arrow_up