ЭЕШ-ийн шалгалтын оноогоо мессежээр авах боломжтой

2015 оны 7 сарын 01

Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн сард орон даяар гурван өдөр үргэлжилж дууссан.  Энэ жил шалгалтад 20450 хүүхэд орохоор бүртгүүлсэн ч ирц 95.3 хувьтай байсан гэдгийг албаныхан хэлж байв. Мөн улсын хэмжээнд шалгалтын 32 байр ажиллаж, шалгалтын үеэр ямар нэг зөрчил гаралгүй тайван байсан гэдгийг ч хэлсэн.

Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд заасны дагуу шалгалт дууссанаас долоо хоногийн дараа хариу буюу зөв түлхүүрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэдэг. Энэ дагуу уржигдар элсэлтийн шалгалтын зөв хариу “Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн. Өнөөдөр шалгуулагчдын дүн оноо Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаст байршина. Шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хаягаар орж шалгуулагчийн буланд хандан бүртгэлийн дугаар, нууц үгээ хийснээр хэдэн оноо авснаа мэдэх боломжтой юм. Мөн элсэгчдийг их, дээд сургуульд элсэн ороход хэрэгцээт мэдээллээр нь хангах зорилготойгоор Боловсролын үнэлгээний төвөөс өнгөрсөн жил мессеж үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн. Тиймээс  шалгуулагч хувийн мэдээллээ оруулахдаа утасныхаа дугаарыг ашиглан  Боловсролын үнэлгээний төвийн 133233 тусгай дугаарт мессеж илгээж,  интернэт орох шаардлагагүйгээр хэрэгтэй мэдээллээ авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, та шалгалтын дүн болон онооны мэдээллээ мессежийн үнээр буюу 40 төгрөгөөр хүлээн авах боломжтой гэсэн үг.

Шалгуулагчдын дүн онооны батламж хуудсыг өнөөдрөөс 3-ныг дуустал тараах журамтай. Энэ хуудас нь тухайн хүүхдийн авсан оноог баталгаажуулах дүн бүхий үнэт хуудас юм. Энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгаа хүүхдүүд сургуулиараа дамжуулан батламж хуудсаа авна. Харин хөдөө орон нутгийн төгсөгчид аймгийнхаа боловсрол соёлын газрын мэргэжилтнээс, өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан мэргэжилтнээс авах ажээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23459
0 эможи
keyboard_arrow_up