Нийслэлийн шинээр баригдсан цэцэрлэгүүдэд улсын дугаар, тусгай зөвшөөрлийг олголоо

2015 оны 6 сарын 30

Нийслэлийн Засаг дарга “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай”  А/560 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан цэцэрлэгүүдэд улсын  дугаар  олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай  зөвшөөрөл  олгохоор шийдвэрлэлээ.

Шинээр байгуулагдсан дээрх  цэцэрлэгүүдийн  барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, сургалт  эрхлэх  тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож,  цэцэрлэгийн  удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж цэцэрлэгийн  бүтэц, орон тоо, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг боловсруулж төсөвт тусгуулж, цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт  үүрэг болголоо.
 
Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд  даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
 

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР
БАЙГУУЛАГДСАН ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ОЛГОСОН УЛСЫН ДУГААР

 
 

 

 
Дүүрэг

 
Хороо

 
Цэцэрлэгийн хүчин
 чадал

 
Цэцэрлэгийн улсын дугаар

1

 
Сонгинохайрхан

20

120

228

2

4

120

226

 

3

7

120

227

 

4

Хан-Уул

16

120

223

5

10

150

230

 

6

Чингэлтэй

7

150

224

7

Сүхбаатар

16

240

225

Нийт

7

900

-

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23386
0 эможи
keyboard_arrow_up