Сурагчдыг алдаршуулах зорилгоор “Шилдэг төгсөгч 2015” гэрчилгээг гардууллаа

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ыг хот дүүргийнхээ түүх соёлыг сурталчлан, тэдний авьяас сонирхлыг хөгжүүлэн, суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ, багш эцэг эх , хамт олон, найз нөхөд , залгамж үедээ тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор тайлант өдөрлөг , гэрчилгээ гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болгон тэмдэглэж байгаатай холбогдуулан анги хамт олон бусдыгаа манлайлан 12-р ангиа амжилттай төгссөн шилдэг төгсөгчдийг шагнах урамшуулах , тэргүүний сурагчдыг алдаршуулах зорилгоор “Шилдэг төгсөгч 2015” гэрчилгээг гардууллаа. Энэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхиий боловсролын сургуулийн анхны 12-р ангийг 5983суралцагч төгсч байгаагаас 600 шилдэг төгсөгчдөд шагнал гардууллаа гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.









