Сургалтад хамрагдсан багш нар дипломоо гардан авлаа
Хан-Уул дүүргийн боловсролын хэлтэс, ОХУ-ын Буриад улсын, Улсын багшийн сургуулийн Сурган хүмүүжүүлэх ухаан, Сэтгэл судлалын тэнхим хоорондын хамтран ажиллах гэрээний дагуу дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарт зориулсан сургалт энэ оны 05 сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Тэгвэл өнөөдөр тус сургалтад хамрагдсан нийт багш нарт Буриад улсын багшийн их сургуулийн сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын тэнхимийн мэргэжил дээшлүүлсэн дипломоо гардан авлаа. Сурган, сэтгэл судлалын сургалтад 20, хулсан урлалын сургалтад 14 багш хамрагдан мэдлэг дээшлүүлсэн байна.
Энэхүү сургалтын агуулга нь бага насны хүүүхдийг оношлох арга, зурсан зургаар нь шинжих, цэцэрлэгийн үйл ажиллагааны төлөвлөлт болон эцэг эхийн оролцоо, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулалт зэрэг сэдэвтэй байсан аж.
Сургалтыг ОХУ-ын доктор, доцет Буриадын их сургуулийн Сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн эрхлэгч Лопсонова Зинаида Баторовна, ССУ-ны доктор, доцент Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Тудупова Туяна Цибановна, “Солонго” цэцэрлэгийн гар урлалын багш Цыбиков Валерий Дашеевич нар зохион байгуулжээ.