Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржид 300 гаруй нээлттэй ажлын байр байна

2015 оны 6 сарын 04

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдлийг бууруулах зорилгоор цагийн болон байнгын ажил хайгч хэн бүхний өмнө нээлттэй үйл ажиллагаа явуулдаг билээ. Оюутан залуусын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор цагийн болон байнгын ажил хайгчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээр үйлчлүүлэх оюутан залуусын цуваа тасрахгүй байна. Өчигдөр гэхэд нээлттэй байнгын ажлын байр 300 гаруй, нээлттэй цагийн ажлын байр 60 орчим зарлагдаж, 100 гаруй ажил хайгч ажлын байранд шууд зуучлагджээ. Нээлттэй ажлын байр өмнөх оны мөн үеийнхээс 30 орчим хувиар буурсан байна. Ажил хайж буй залуусын 80 хувь нь бүтээн байгуулалтын салбар болон үйлчилгээний салбарыг ихээр сонирхож байгаа гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22583
0 эможи
keyboard_arrow_up