Та үүнийг мэдэх үү?
2015 оны 5 сарын 27

- Анааш хар хэлтэй.
- Нугасны ганганаа цуурайгүй байдаг.
- Далайн од хөл бүртээ нэг буюу нийт 8 нүдтэй.
- Балт зөгий нүдэндээ үстэй.
- Махчин матрууд хойшоо ухарч явж чаддаггүй.
- Наймаалж 3 зүрхтэй.
- Тэмээн хяруулын нүд, тархинаас нь том байдаг.
- Авгалдай 4н хамартай байдаг.
- Тэмээ 3н давхар зовхитой.
- Шар шувууны тархи нүднээсээ жижиг байдаг.
- Тэнгэрийн ван гаригийг энгийн нүдээр харж болдог.
- Шинэ Зеланд бол бүх төрлийн цаг ууртай цорын ганц улс юм.
- Матар өнгө ялгадаггүй.
- Хүн анх төрөхдөө 300н ястай байдаг бол насанд хүрсэн хойно нь 206 болж буурдаг.
- Энэтхэгт нэг жилд Австрали тивийн нийт хүн амын тооноос илүү их хүүхэд төрдөг.
- Цэлмэг саруулхан шөнө бид энгийн нүдээр 200 одыг олж харах боломжтой.
- Альберт Эйнштейн 9 нас хүртлээ сайн ярьж чаддаггүй байжээ.
- Өнгөрсөн 3500 жилийн туршид зөвхөн 230 жилд нь хүмүүс бид энх тайван, дайн дажингүй амьдарчээ.
- Сугар бол цагийн зүүний дагуу тэнхлэгээ эргэдэг цорын ганц гараг юм.
- Анагаах ухааны түүхэнд гарсан хамгийн хүнд бөөрний чулуу 1.36кг жинтэй байжээ.
- Бетховен хөгжим зохиохоосоо өмнө хөлөө хүйтэн усанд дүрдэг байжээ. Алдартай хөгжмийн зохиолч тэрээр хамгийн сүүлийн зохиолоо дүлий байхдаа бичжээ.
- Анаашинд дууны хөвч байдаггүй.
- 25 хүн тутмын нэг нь багтраа өвчтэй байдаг.
- Өргөст хэмхний 96% нь ус байдаг.
- Үхэр 4н ходоодтой.
- Эрвээхэй хөлөөрөө амьтдыг мэдэрдэг.
- Орноосоо унаж амь насаа алдах магадлал 2 саяд 1 байдаг.
- Дэлхий дээрх нэг хүнд нэг сая шоргоолж ноогддог.
- Хүний үс 3 кг ачаа даах чадалтай.
- Дундаж хэмжээтэй нохой бөөс өөрөөсөө 150 дахин хол үсэрч чаддаг. Хүн ингэхийн тулд ойролцоогоор 30м хол харайх хэрэгтэй юм
- Хүн урагш нэг алхахад 54 булчин ажилладаг.
- Жинхэнэ сувд цуунд уусдаг.
- Туйлын баавгайнууд солгой байдаг.
- Хүний бие дэх хамгийн хүчтэй булчин хэл юм.
- Эрдэнийн чулуунууд ихэвчлэн хэд хэдэн элементээс тогтдог бол ганцхан алмаз эрдэнэ л нүүрстөрөгчөөс тогтдог.
- Матрын нүдний хоорондох зай нь хөлийнх нь урттай тэнцүү байдаг.
- Баавгайн үүрний амсар дандаа хойд зүг рүү хардаг.
- Хүний тархи дунджаар 1,3кг жинтэй байдаг.
- Муур хэт авиаг сонсож чаддаг. Муурны тархинд 32 ширхэг булчин байдаг.
- Сарьсан багваахай агуйд ороод юуны өмнө зүүн тийш эргэдэг.
- Нэг хүн өдөрт дуджаар 13 удаа инээдэг.
- Томас Эдисон харанхуйгаас айдаг байжээ.
- Хулгана ус уухгүйгээр тэмээнээс ч илүү тэвчиж чадна.
- Шар үстэй хүмүүсийн үсний ширхэг бараан үстэй хүнийхээс их байдаг.
- Эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад хоёр дахин их нүдээ цавчдаг.
- Тивүүдийн нэрийн эхний болон сүүлийн үсгүүд адилхан байдаг.
- Эрэгтэй хүн амьдралынхаа 3350 орчим цагийг сахлаа хусаж өнгөрүүлдэг. Гэхдээ сахалгүй хүнүүсийг үл тооцов.
- Шил хагархад хэлтэрхийнүүд нь цагт 3000миллийн хурдтайгаар тал бүр тийш тархдаг.
- Бетховен хөгжмөө зохиохоосоо өмнө толгойгоо хүйтэн усанд дүрдэг байжээ.
- Дэлхий дээрх амьтдын 80% нь зургаан хөлтэй.
- Нүдээ анихгүйгээр найтаах боломжгүй.
- Заан бол цорын ганц дэвхэрдэггүй амьтан юм.
- Нас бие гүйцсэн баавгай морь шиг хурдан давхиж чаддаг.
- Далайн гахай нэг нүдээрээ харж унтдаг.
- Хүмүүс амьдралынхаа туршид 6 заантай тэнцэх хэмжээний хоол хүнс идэж хэрэглэдэг.
- Анааш усанд сэлдэггүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









22295
0 эможи