Азийн залуус өөрсдийн төглийг бий болголоо
2015 оны 5 сарын 21
Азийн өнцөг булан бүрээс ирсэн залуус өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 мод тарьлаа. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд Азидаа хамгийн томд тооцогддог бөгөөд нийт 975 га газрыг хамардаг юм. Азийн Залуучуудын Ассамблейг санаачлан зохион байгуулж буй МЗХ-оос залуучууд руугаа чиглэсэн хэд хэдэн доривтой ажлуудыг санаачлан хийдэг нь “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл. Энэхүү төслийг Азийн залууст таниулах үүднээс чуулганд оролцож буй залуус Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл дугуйгаар аялсан юм. Мөн МЗХ тавдугаар сарыг “Ногоон” сар болгон зарласантай холбогдуулан Азийн залуусыг ногоон хөгжилд уриалан ийнхүү өөрсдийн төглийг бий болголоо. Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгт хүрээлэнд ургаж байгаа нийт мод 95 хувийн ургалттай байгаа юм байна. Мод тарих нь чухал ч арчилж ургуулах нь бүр чухал. Иймд Азийн залуусын тарьсан мод бүхэн ургаж, цэцэг бүхэн дэлгэрэхийг хүсэн ерөөе.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22099
0 эможи