Оюутны 70 мянган төгрөг энэ сардаа олгогдоно
Сургалтын Төрийн сангаас оюутнуудад олгодог Үндэсний тэтгэлэг буюу оюутны 70 мянган төгрөг буухгүй хүлээлт үүсгээд удаж байгаа билээ. Мөн энэ улиралд 3-аас дээш голчтой оюутанд олгоно гэсэн.
Энэ улиралд 3-аас дээш голчтой оюутнууд авна гэхээр нийт оюутнуудыг 60 гаруй хувь нь тэтгэлэг авна. Мөн оюутны 70 мянгыг түймэрт зарцуулсан гэдэг мэдээлэл худал болохыг хэлсэн” гэв.
Энэ асуудлаар Сангийн яамны Төрийн сангийн газрын санхүүжилт, тайлан бүртгэлийн хэлтсийн дарга М.Батхуягаас тодруулахад “Оюутны 70 мянгын санхүүжилтийг Сургалтын төрийн санд шилжүүлээгүй байгаа нь үнэн. Улсын төсвийн бүрдүүлэлттэй холбоотойгоор бид юуны түрүүнд байгууллагуудын хэвийн ажиллах нөхцлийг хангахын тулд төрийн байгууллагын ажилтнуудын цалин, тэтгэвэр, тэтгэмжээ өгчихөөд байгаа.
Харин үндэсний тэтгэлэг 70 мянгыг яг хэзээ өгөхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ сардаа багтаагаад бүтнээр нь биш ч гэлээ хэсэгчлэн олгоод эхэлчихнэ байх” гэсэн хариу өгсөан тухай эх сурвалж мэдээллээ.