Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулна

2015 оны 5 сарын 12

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олголоо.  Тус сургууль нь нээлттэй, хүртээмжтэй, уян хатан сургалтын хөтөлбөртэй байх бөгөөд хүүхэд бүрийн чадавхид үндэслэн хувь хүний болон мэргэжлийн хувьд өсөх таатай боломжийг бүрдүүлсэн байна. Сургуулийн хөтөлбөр нь Энэтхэгийн дунд боловсролын ерөнхий зөвлөл ба Монгол Улсын сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасан байхаас гадна олон улсын шилдэг туршлагуудыг тусгах юм. БНЭУ-ын Засгийн газрын санхүүжилтээр олон улсын жишигт нийцсэн сургуулийн барилга болон бусад дэд бүтцийг барьж байгуулах бөгөөд Монголын тал тус сургуулийг барих газрыг олгож, газар ашиглуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21755
0 эможи
keyboard_arrow_up