Оюутнуудын тэтгэлгийн 70200 төгрөг сангийн яаманд гацжээ

2015 оны 5 сарын 11

“70200 хэзээ буух вэ” гэж хүлээсэн оюутнуудын  өдөр ирэх тусам нэмэгдэх болов. Үнэндээ өнгөрсөн гуравдугаар сараас хойш тэтгэлгийн мөнгөний бараа хараагүй тэд тэсгэл алдаж буй бололтой.

Хамгийн сүүлд гэхэд 9-12 сарын мэдээлэл нь зөрүүтэй оюутнуудын үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгийн гуравдугаар сарын 20 хүртэл олгож дуусгавар болгосон. Түүнээс хойш тэтгэлгийн сураг тасарсан болохоор арга ч үгүй биз. Тиймээс эх сурвалжийн мэдээлэж буйгаар  Сургалтын төрийн сангийн мэргэжилтнээс тодруулахад “Манайх бүх тооцоогоо хийж дуусгаад Сангийн яаманд хүсэлтээ тавьчихсан байгаа. Сангийн яамнаас санхүүжилт орж ирвэл шууд тавина. Одоогоор тэдийд өгнө гэж мэдэгдээгүй л байна. Бидний хувьд мэдээллээ өгөөд удаж байна. 30-аад мянган оюутан авах тооцоо бий” гэсэн мэдээллийг өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21679
0 эможи
keyboard_arrow_up