Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.04.23-2015.04.29/
Нийслэлийн боловсролын газарын дарга Ц.Отгонбагана Энэ жил нэгдүгээр ангид зөвхөн хамран сургах тойргийн дагуу л элсэлт авна
Энэ жилийн онцлог нь 12 жилийн тогтолцоонд шилжсэн анхны 12-р ангийнхан төгсөж байгаа. Өөрөөр хэлбэл 6000 орчим хүүхэд 12-р анги төгсөж байгаа. Харин нэгдүгээр ангид 12500 орчим хүүхэд элсэнэ. Нэгдүгээр ангийн 380 орчим бүлэг нийслэлийн хэмжээнд нэмэгдэх урьдчилсан тооцоо судалгаа бий. Нөгөө талаас боловсролын тухай хууль дээр Нийслэлийн боловсролын газар хамран сургах тойргийг тогтоодог эрх үүрэгтэй. Үүний дагуу энэ жил хамран сургах тойргийг илүү чанд барина гэдгийг албан ёсоор эцэг эхчүүдэд мэдэгдэж байгаа юм. Энэ нь дээрх тоотой холбоотой. Эцэг эхчүүдийн хүссэн сургуульд хүүхдийг оруулахад өнөөгийн сургуулийн асуудал туйлын хүндрэлтэй байгаа. Тиймээс нэгдүгээр ангид элсэхэд сургуулийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс хамран сургах тойргийг заавал тогтоодог
Нийслэл таймс 2015.04.28 №76
Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн 1-р сургуулийн элсэлт хэзээ эхлэх нь тодорхойгүй
Нийслэлийн ЕБС-ын 1-р ангийн элсэлт хэрхэн эхлэж байгаа бодит байдлыг өчигдөр 1-р дунд сургуулиас сурвалжиллаа. Энэ үеэр сургалтын менежер н.Даваасүрэн хуралтай завгүй байсан тул утсаар холбогдож тодруулахад Нийслэлийн боловсролын газарын даргын тушаалын дагуу нэгдүгээр ангийн элсэлтийг бүртгэх ажил манай сургууль дээр одоохондоо эхлээгүй байна. Учир нь СБД-ийн боловсролын хэлтэсээс манай сургуульд харъяатай 1-р хороонд оршин суудаг сурагчдын нэрс баталгаажиж ирээгүй байгаатай холбоотой гэлээ. Үүний дагуу бид Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэсийн дарга Д.Адъяасүрэнгээс тодрууллаа Нийслэлийн боловсролын тушаалд элсэлт авах тухай тодорхой бий. Тушаалын дагуу 04.27-ны өдрөөс нийслэлийн бүх сургуулиудад 1-р ангийн элсэлтийн бүртгэл эхэлсэн байх ёстой. 1-р сургуулийн хувьд ч мөн адил тушаалыг гүйцэдгэж бүртгэл эхэлсэн байгаа. Ер нь ажлын хэсэг тухайн хорооны даргатай хамтран хүүхдийн нэрсийг тулгаж баталгаажуулж сургуульд нь мэдэгддэг юм.
Нийслэл таймс 2015.,4.29 №77
СХД-ийн 67-р сургуулийн Бага ангийн сургалт хариуцсан менежер Б.Алтанцэцэг Манай хороонд хамрагдаж байгаа бол бид нэмж бүртгэж авна
Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганы гаргасан тушаалын дагуу энэ 4.27-ноос эхлэн манай сургуульд 1-р ангийн элсэлт зохион байгуулж бүртгэх ажил эхэлсэн. Одоогийн байдлаар 90 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Бүртгүүлэх бичиг баримтанд хүүхдийн цээж зураг , төрсний гэрчилгээ, асран хамгаалагч болон эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулж авч ирэх ёстой. Ингээд бүртгэгдсэний дараа намрын хичээлдээ бэлтгэж ирнэ. Намар шилжилт хөдөлгөөн хийгдсэний дараа хүүхдүүд манай сургуульд сурахаар ирдэг. Манай хороонд хамрагдаж байгаа бол бид нэмж бүртгэж авна.
Нийслэл таймс 2015.,4.29 №77