БНХАУ-д тэтгэлгээр 1000 оюутан суралцана

2015 оны 4 сарын 22

 Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр Монгол Улсын 220 иргэнд Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу 2014-2015 оны хичээлийн жилд гэхэд л тухайн улсад 167 оюутан суралцаж байгаа учир шинээр 50 бакалавр оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл, Монгол, Хятадын солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай санамж бичигт Монголын талаас БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Хятадын талаас Монгол Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Шаолун нар гарын үсэг зурахаар боллоо.

Уг хөтөлбөрийн дагуу ирэх таван жилд 1000 оюутныг БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдэд суралцана гэсэн юм. Дашрамд дурдахад, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврт суралцаж байгаа оюутнууд сард дунджаар 1400 юанийн тэтгэлэг авахаас гадна, сургалтын төлбөр, орон байраар хангагддаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20944
0 эможи
keyboard_arrow_up