ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна

2015 оны 4 сарын 20

Энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдөр эхэлсэн Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусах гэж байна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл зохион байгуулахгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдэж байгаа тул ЭЕШ-д бүртгүүлж амжаагүй суралцагч, иргэд 18 цагаас өмнө амжиж бүртгүүлэх хэрэгтэй гэж албаны хүн мэдээллээ.

Гуравдугаар сарын 21-нд зохион байгуулсан Монгол хэл бичгийн шалгалтад улсын хэмжээнд 21493 шалгуулагч орсон бөгөөд үүнээс 18200 шалгуулагч тэнцсэн байна. Тэрхүү шалгалтад бүдэрсэн 3293 шалгуулагч болон шинээр нэмж бүртгүүлсэн  болон шалгалтанд ороогүй хэрнээ бүртгэлээ баталгаажуулсан 2126 шалгуулагч бүртгүүлээд байгаа юм байна.

Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтанд бүртгүүлж амжаагүй шалгуулагчид өнөөдөр  амжиж бүртгүүлэхийг сануулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20656
0 эможи
keyboard_arrow_up