“Гадаад мэргэжилтэн, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт 2015” ОУ-ын ээлжит семинар болно

2015 оны 4 сарын 13

“Гадаад мэргэжилтэн, багш нарын  мэргэжил дээшлүүлэх сургалт 2015” ОУ-ын  ээлжит семинар  энэ  сарын 18-19-ны өдрүүдэд  Хан-Уул дүүргийн соёлын ордонд болох гэж байна. Энэ удаагийн семинарыг  “Монголын хүүхдийн сэтгэл зүйн  онцлог, оюун ухааны хөгжил”  сэдэвт Нийслэлийн боловсролын газар, ХУД-ийн Боловсролын хэлтэс болон Олон улсын сайн дурын америк, англи багш нарын холбоо хамтран зохион байгуулах юм.

Энэхүү сургалт, семинараар гадаад орнуудын орчны өөрчлөлтийг хурдан мэдэрч, хариу үйлдэл, шийдвэрээ оновчтой түргэн гаргадаг,гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, глобаль соёлын орчинд зохицон амьдрах боловсролыг мэдлэгийн түвшинд эзэмшүүлдэг байх зэрэг өнөө үед тулгамдаж буй олон  асуудлуудыг хэлэлцэх аж.

Мөн гадаад багш нар монгол хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг судлах, гадаад хэлний сургалтын үйл явцыг эрчимжүүлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжийг судалж, дүн шинжилгээ хийн сургалтадаа хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлж өгч байгаараа давуу талтай байна.

Холбогдох утасны дугаар: 91919167, 95173333

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20493
0 эможи
keyboard_arrow_up