Оюутан залуус мэргэжлийнхээ дагуу цагийн ажил хүсч байна

2015 оны 4 сарын 13

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “ Оюутны хөдөлмөр эрхлэлтийн төв ”- тэй хамтран 2 дах удаагаа сургалт зохион байгууллаа. Энэ удаа ШУТИС-ийн нийт оюутан залууст зориулан хичээлийнхээ хажуугаар цагийн ажлыг хэрхэн хийх  тал  дээр үнэ төлбөргүй зөвлөгөөг мэдээлэл өглөө. Мөн Сургалт судалгааны Полиси Төвийн сургагч багш Э.Жагар Байгууллагын хүний нөөцтэй хэрхэн уулзах вэ?, Төгсөгч оюутан залуусд дөнгөж сургуулиа төгсөөд хэрхэн шууд ажилд орох вэ? гэсэн сэдвээр лекц уншсан бол Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн зуучлагч мэргэжилтэн З.Мөнхцэцэг Цагийн ажил хэрхэн хийх вэ?, Цагийн ажил хийх менежмент, Цагийн ажил хийснээр оюутан та гэсэн сэдвүүдээр лекц уншиж оюутан залуустай чөлөөт ярилцлага хийсэн юм. 

Мөн энэ үеэр цагийн ажлын зуучлал хийсэн бөгөөд нийт 59 хүн шинээр бүртгүүлж 48 хүн шууд ажлын байранд зуучлагдлаа. Оюутан залуусын хамгийн их сонирхсон ажлууд бол мэргэжлийн дагуу ажлууд байсан юм. Ихэнх оюутан залуус цагийн ажил хийх чин хүсэлтэй байдаг боловч цагийн ажлын байр хомс, цагийн ажил хийх хичээлийн хувиараа буруу зохицуулснаас ажил хийх боломж муу байдаг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20480
0 эможи
keyboard_arrow_up