“Эврика-2015” эрдэм шинжилгээний их хурлын салбар хуралдаанууд эхэллээ

2015 оны 3 сарын 30
22 дахь жилтэйгээ золгож байгаа “ЭВРИКА” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний их  хурлын салбар хуралдаанууд өнөөдөр эхэллээ. Нэгдүгээр шат  буюу сургуулийнхаа эрдэм шинжилгээний хурлаас шалгарч үлдсэн шилдэг залуу судлаач багш оюутнууд эдийн засаг болон бизнесийн салбар хуралдаанаар “ЭВРИКА” эрдэм шинжилгээний бага хурлаа эхлүүлж байна. Эдийн засгийн салбарт 7 сургуулийн 30 орчим оюутнууд материалаа ирүүлэн оролцож байгаа бол 4 сургуулийн шилдэг 10 залуу багш судлаачид илтгэлээ тавихаар хүрэлцэн иржээ. Энэ жилээс хүрээгээ тэлж их хурал болсон энэхүү эрдэм шинжилгээний хурал нь орон нутгийн багш, оюутнууд оролцох боломжийг бүрдүүлж, оюутан багш нарын мэдлэгийг тэлж, чадварыг шударгаар үнэлдгээрээ онцлог юм. Ийнхүү салбар хуралдаанаас шалгарсан багш оюутнууд 2015.04 сарын11-ний Бямба гарагт Төрийн Ордонд зохион байгуулагдах Нэгдсэн хуралдаанд оролцох юм байна.
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19855
0 эможи
keyboard_arrow_up