Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалттай

2015 оны 3 сарын 20

Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 19.293 сурагч төгсөнө. Үүн дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдээд нийт 25000 орчим суралцагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Элсэлтийн шалгалтын бүртгэл ирэх сарын 20-ны 18:00 цагт дуусах учраас товлосон хугацаандаа амжиж бүртгүүлэхийг Боловсролын үнэлгээний төвийнхөн анхааруулж байна. Мөн элсэлтийн шалгалтанд оролцох эрх  авахын тулд эхлээд монгол хэл, бичгийн шалгалт өгөх ёстой. Тус шалгалтын босго оноог энэ жил 400-аар тогтоож, үүнээс бага оноо авбал элсэлтийн шалгалт өгөх эрхгүй гэдгийг албаныхан хэлсэн.

Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил хоёр удаа авах нь. Эхний шалгалтыг энэ сарын 21-нд, дараагийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд авахаар болжээ. Эхний шалгалтанд 400-гаас бага оноо авсан болон шалгалтанд ороогүй сурагчид дараагийн шалгалтанд орох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19516
0 эможи
keyboard_arrow_up