21 аймгийн УБ хот дахь залуучуудын холбооны дарга нарын хурал боллоо
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх УБ хот дахь 21 аймгийн дарга нарын уулзалт боллоо. Тус уулзалтанд аймгийн залуучуудын холбоодыг идэвхжүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах олон талт ажлуудыг хэлэлцлээ. Мөн 2014 оны онцлох ажлууд, 2015 оны төлөвлөгөөний талаар хэлэлцэж, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр аймаг бүр үйл ажиллагаа зохион байгуулахаар боллоо.
Үүнд:
· 21 аймгийн УБ хот дахь залуучуудын холбооны үйл ажиллагааны тухай ном гаргах
· 21 аймгийн бизнес эрхлэгч залуучуудын чуулга уулзалт зохион байгуулах
· Төрийн өмчит үйлдвэрийн газрууд, бүтээн байгуулалттай танилцах
· ЗХТБ-тэй хамтран ажил олгогч байгууллагуудын дунд өдөрлөг зохион байгуулах
· Залуучуудын хөгжлийн төвүүдтэй хамтран ажиллах
· 21 аймгийн УБ хот дахь залуучуудын дунд спортын их наадам зохион байгуулах
· Орон нутаг болон дүүргийн залуучуудын холбоотой хамтран томоохон арга хэмжээ хамтран зохион байгуулах
· 21 аймгийн УБ хот дахь залуучуудын дунд сургалт, судалгаа авах, спортын арга хэмжээ зохион байгуулах
· Аймаг аймгийнхаа шилдэг 100 залууг шалгаруулж "МАНЛАЙЛАГЧ-100" хөтөлбөрийг хэрэгжүүлэх
· 21 аймгийн УБ хот дахь залуучуудын дунд аялал зохион байгуулах гэх мэт олон талт ажлуудыг хэлэлцэн шийдвэрлэж зохион байгуулахаар боллоо.
Уулзалтанд 15 аймгийн дарга оролцлоо.
1. УБ хот дахь Архангай аймаг Э.Хишигбаяр
2. УБ хот дахь Баян-Өлгий А.Омарбек
3. УБ хот дахь Баянхонгор П.Мягмарсүрэн
4. УБ хот дахь Булган Э.Эрдэнэгэрэл
5. УБ хот дахь Говь-Алтай М.Өлзийбат
6. УБ хот дахь Говьсүмбэр Б.Азбаяр
7. УБ хот дахь Дорнод П.Баттулгуур
8. УБ хот дахь Дорноговь А.Амартүвшин
9. УБ хот дахь Орхон Д.Ядамжав
10. УБ хот дахь Өвөрхангай Ц.Адъяа
11. УБ хот дахь Өмнөговь Ч.Сугархүү
12. УБ хот дахь Сүхбаатар Б.Мөнхжаргал
13. УБ хот дахь Сэлэнгэ Г.Түвшинбаяр
14. УБ хот дахь Ховд Б.Батзаяа
15. УБ хот дахь Хэнтий Н.Батбаяр