Excel программ дээр хэрхэн багана алгасан нийлбэр авах вэ?

2015 оны 3 сарын 19

Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгджээ.

Мэдээний зураг,

Энэхүү мэдээллээс шар өнгөөр будсан баганын утгуудын нийлбэрийг G багана дээр тодорхойлох шаардлага гарчээ. Өөрөөр хэлбэл дараах зурагт үзүүлсний дагуу нийлбэр авах томъёолол юм.

Хэдийгээр энэ асуудлыг дээрхтэй адил зарчмаар шууд нэмж болох боловч их хэмжээний мэдээлэл дээр нэг бүрчлэн гараар сонгож, нийлбэр олно гэдэг нэлээдгүй төвөгтэй ажил болно. Жишээлбэл 1000 баганатай мэдээлэл өгөгдсөн бол гараараа нэг бүрчлэн багана алгасан мэдээлэл сонгоно гэсэн үг. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн хялбарчилж, томьёолох талаар тайлбарлая.

Өгөгдсөн мэдээллээс хамгийн түрүүнд харах асуудал бол мэдээллийн зүй тогтол юм. Өөрөөр хэлбэл өнгөөр будсан баганууд сондгой тоотой багана дээр оршиж байгааг анхаарах хэрэгтэй. Энэ зүй тогтлыг дараах зурагт үзүүлэв.

Тэгэхээр бид өгөгдсөн мэдээллийн баганын дугаарыг нэн тэргүүнд тодорхойлно. Үүнийг бид COLUMN функцээр тодорхойлж болно.

=COLUMN(A1:E1)

Дээрх COLUMN функцийн үр дүн G1 нүдэнд 1 гэж гарах боловч тухайн нүдэнд ={1,2,3,4,5} гэсэн тоонуудыг агуулж (F9 товч дарах замаар харна) байгаа болно. Эдгээр тоо нь сонгогдсон мужийн баганын дугаар юм. Бид баганын дугаарыг тодорхойлсон учраас одоо тухайн тоонуудын тэгш сондгойг 1 болон 0 гэсэн тоогоор ялгаж томьёолно. Үүнийг бид MOD функц ашиглах замаар шийднэ.

=MOD(COLUMN(A1:E1),2)

Дээрх томъёоны үр дүн G1 нүдэнд 1 гэж гарах боловч тухайн нүдэнд ={1,0,1,0,1} тоонуудыг (F9 товч дарах замаар харна) агуулна. Бид нэгэнт багануудын тэгш сондгой ялгаж чадсан тул SUM болон IF функцийн тусламжтайгаар сондгой дугаартай багана буюу 1 гэсэн тоонд харгалзах мэдээллүүдийг нэгтгэж харж чадна. Үүнийг одоо томьёолъё.

=SUM(IF(MOD(COLUMN(A1:E1),2)=1,A1:E1,0))

Ингээд дээрх томъёоны үр дүнг CTRL+SHIFT+ENTER коммандаар гаргахад сондгой дугаартай баганын утгуудын нийлбэр гарах болно. Манай жишээний хувьд G1 нүдэнд 207 [46+91+70=207] гэсэн хариу гарна.

Хэдийгээр энэ асуудал хүн бүхэнд тулгарахгүй ч асуудлыг хэрхэн шийдэж байгаа техникүүдийг та бүхэн сайтар ажиглаарай. Мөн энэ асуудлыг шийдэх хамгийн сайн хувилбар энэ биш ч байж магадгүй. Үүнээс илүү хялбар аргаар шийдэх боломж байж болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19431
0 эможи
keyboard_arrow_up