“ЭВРИКА-2015” бүртгэлийн хугацаагаа сунгалаа

2015 оны 3 сарын 18

22 дахь жилтэйгээ золгож байгаа “ЭВРИКА” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний бага  хурал энэ жилээс хүрээгээ тэлж их хурал болсон.Ингэснээр орон нутгийн багш, оюутнууд оролцох боломжийг бүрдүүлж өгсөн юм. Оюутан багш нарын мэдлэгийг тэлж, чадварыг үнэлдэг энэхүү их хурлын материал хүлээн авах хугацаа 7 хоногоор сунгагдсан байна. Тодруулбал "Эврика 2015" эрдэм шинжилгээний их хуралд оролцогсодын материалыг  2015 оны 3 сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авч байсан бол их дээд сургуулиудын шалгаруулалт хийгдэж дуусаагүйн улмаас салбар хуралдааны хугацаа сунгагдлаа. Иймд материалыг 3-р сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авахаар болжээ. Үүнээс хойш материал хүлээн авахгүйг зохион байгуулагчдын зүгээс хатуу сануулж байна. Та бүртгүүлэхдээ судалгааны ажлаа хураангуй хэлбэрээр хэвлэмэл болон файлаар авчрах эсвэл event@myf.mn хаягаар илгээх, судлаачийн товч анкет / CV / авч ирэх ,сургуулийн тодорхойлолт эсвэл хамааралтай байгууллагын тодорхойлолтын хамт авчрах шаардлагатай.Хугацааг сунгасантай холбогдуулан салбар хуралдаан 3 сарын 30-ны өдрөөс 4 сарын 3-ныг хүртэл хэлэлцэгдэхээр болжээ.

Огноо

Үдээс өмнө 9:00 цагаас

Үдээс хойш 14:00 цагаас

2015.03.30

Эдийн засгийн салбар

Бизнесийн салбар

2015.03.31

Техник технологийн салбар

Мэдээллийн технологийн салбар

2015.04.01

Нийгмийн ухааны салбар 

Хууль эрх зүйн салбар

2015.04.02

Газарзүй, геологийн салбар

Экологи, хөдөө аж ахуйн салбар

2015.04.203

Байгалийн ухааны салбар

Анагаах ухааны салбар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19359
0 эможи
keyboard_arrow_up