Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2015 оны 3 сарын 18

Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.03.12-2015.03.18/

 

МХЭАХНийгэмлэгүүдийн Үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар: Бид гурван гамшигтай тэмцэж, иргэддээ хнэрэглэгчдийн боловсрол олгож, оюун санааны хувьсгал хийнэ

Гол зорилго маань хэрэглэгчийг эрхээ хамгаалан тэмцэхэд бүх талаар тусалж, үүний тулд хэрэглэчгийн боловсролыг өндөрт гаргаж тавина. Монгол улсад хэрэглэгчийг хохироож байгаа 3 том гамшигтай бид тэмцэнэ. Бид хэрэглэгчийн эрх зөрчигдөж байгаа өнөөдрийн нөхцөлд дүн шинжилгээ хийлээ. /Зууны мэдээ 2015.03.13 №51/

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Л.Болормаа:  Долоо найман настай хүүхдийг бүртгэж дууссан

Орос 14 дүгээр сургуулийн тухайд бүх хичээлийн хөтөлбөр нь тус улсын боловсролын хуулийн дагуу боловсруулагдаж, заагддаг. Тиймээс тус сургуулийг төгсөгч ОХУ-д төгссөн гэсэн баталгаажсан гэрчилгээтэй төгсдөг. Манай улсын боловсролын салбарт хэрэгжиж байгаа хуулиар ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид зургаан настай хүүхэд элс ч суралцдаг. Гэтэл орос 14-р сургууль долоо нас гэж заадаг. /Улс төрийн тойм 2015.03.12 №044/

Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн А.Хулан: Бүртгэлээс хоцорсон шалгуулагчид мэдээлэл хомс байсан гэсэн тайлбар хийжээ

25 мянга гаруй хүүхэд монгол хэл бичгийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Үүнээс дөрвөн мянга нь 2015 оноос өмнө төгссөн шалгуулагч байгаа юм. Ер нь бол бүртгэлээс хоцорсон хүүхдүүдийн тоог тогоох боломжгүй л дээ. Бүртгэлийн хугацааг сунгахгүй гэх мэдээллийг аль сарын өмнөөс л өгсөн. Одоо сунгах ямар ч боломж байхгүй.  Сарын хугацаанд бүртгэсэн. Хангалттай хугацаа гэж үзэж байна.  Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 21-ний 12 цагт улс орон даяар эхэлнэ. /Ардчилал 2015.03.12 №45/

Монсудар хэвлэлийн газрын редакцын редактор Л.Навчаа: Өөрийгөө амрааж, тархиа сэргээх боломжийг бид оньсогоос авч болно

Оньсого ном манай цуварлын хоёр дахь бүтээл бөгөөд оньсогын судлагдахуун бүхий удиртгал хэсэг, 10000 шахам оньсогын түүвэр, мөн тэдгээрийн тйалал гэсэн гурван бүлгээс бүтсэн. Өнөө үед монгол гэлтгүй бусад улс оронд ч оньсогын хэрэглээ багасаж, таавар тал руугаа илүү хөгжсөн байдаг юм билээ. Бид ч гэсэн монгол оньсогоо асуулт хариултын карт, үгийн сүлжээ, зурган таавар, гар утасны тоглоом болгох зэргээр хөгжүүлж, одоо ямар зүйл хүмүүст илүү таалагдаж байна түүнд нь тааруулж хувьсан өөрчлөх боломжтой. Тэгвэл энэ их ажил, стрессийн хажуугаар өөрийгөө амрааж, тархиа сэргээх боломжийг оньсогоос бид авч болох юм. Ач холбогдлын хувьд нэмж ярихад бага насны хүүхэд оньсого хэлж сурснаар ой тогтоолт нь сайжрах, үг яриа нь зүгшрэх, мөн оньсогоор дамжуулж тухайн зүйлийг танин мэдэх, түүний утгыг бусдад тайлбарлан ярьж сурах зэрэг олон давуу талтай. /Ардчилал 2015.03.17 №48/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19304
0 эможи
keyboard_arrow_up