Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2015 оны 3 сарын 11

Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.03.06-2015.03.11/

 

240 хүүхэд цэцэрлэгтэй боллоо

Хан-Уул дүүргийн наймдугаар хороо дүүрэгтээ хамгийн олон буюу 11 мянга гаруй хүн амтай. Үүнээс 913 нь цэцэрлэгийн насны хүүхдүүд. Гэвч тус хороонд нэг ч цэцэрлэг байдаггүй учраас 315 хүүхэд л ойролцоох хорооны цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг байжээ. Харин үлдсэн 598 хүүхдийг эмээ, өвөө, ах, эгч нь асрах, эсвэл эцэг эхийн аль нэг нь ажлаасаа гаран харж, бусад нь цоожтой хаалганы цаана хоцордог байж.        / Өнөөдөр сонин 2015.03.06 сэтгүүлч Э.Эрдэнэцэцэг №54/

Нийслэлийн сурагчид энэ сарын 28-наас амарна

Ерөнхий боловсролын сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн III улирлын амралт энэ сарын 28-наас эхэлнэ. Бага, дунд, ахлах ангийн сурагчид долоо хоног амарч ирэх сарын 6-наас хичээлдээ орох нь. Харин хөдөөгийн сурагчдын амралтыг мал төллөх үеэр тааруулж, эцэг, эхдээ туслах боломжийг нь бүрдүүлэх үүднээс амралтын хуваарьт нь зарим өөрчлөлтийг оруулжээ. Гэхдээ хот хөдөөгийн сургуулийн амралтын хуваарь өөр ч, амарч байгаа хугацаа нь ижил гэдгийг албаныхан хэлж байна. /Зууны мэдээ 2015.03.11.№49 сэтгүүлч Б.Туул/

Цэцэрлэгийн эрхлэгч хууль бусаар 14 сая төгрөг авсан байжээ

Баянгол дүүргийн 76 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Оюунсүрэн нь орон тоогоо нэмж мэргэжлийн бус хүн авсан, ажилчидтайгаа зүй бус харьцдаг, хүүхдийн хоолны цаг, дэглэм зөрчдөг мөнгө татдаг гэх гомдол эцэг эхчүүдээс цөөнгүй иржээ. Годмлын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус цэцэрлэгт шалгалт хийн 13 багшийн гурав нь мэргэжлийн бус, дөрөв нь багшлах эрхгүй байсныг тогтоосон байна. Мөн цэцэрлэгийн эрхлэгч Г.Оюунсүрэн нь арван бүлгийн 313 хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, багш, ажилчдаас албадлагын шинжтэйгээр 14 сая төгрөг хураан авч зарцуулсан байжээ. /Зууны мэдээ 2015.03.05 №44 Сэтгүүлч С.Уянга/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18895
0 эможи
keyboard_arrow_up