2015 онд олгох Сургалтын тэтгэлэгт өргөдөл гаргах бэлтгэлээ хангана уу

2015 оны 3 сарын 10

Австралийн сургалтын тэтгэлгүүд бол Австралийн Гадаад хэрэг, Худалдааны Яамнаас хөгжлийн төлөө даян дэлхийн ирээдүйн манлайлагчдад олгодог олон улсын нэр хүндтэй тэтгэлгүүд юм. Сургалтын тэтгэлэг нь Австрали Улс хөрш орнууд болон дэлхийн бусад улс оронтой тогтоосон боловсролын харилцааг хөгжүүлэхэд чиглэдэг.
Сургалтын тэтгэлэг хүртэгчид Австралийн их сургуулиудад суралцан, судалгаа явуулж, магистр, докторын зэрэг хүртсэнээр дэвшил өөрчлөлт хийх мэдлэг, чадвар эзэмшин, Австралийн иргэдтэй харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Сургалтын тэтгэлгийн зорилтот салбар, чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүсийг өргөдөл гаргахыг урьж байна.

Өргөдөл авч эхлэх хугацаа: 2015 оны 2-р сарын 1
Өргөдөл авч дуусах хугацаа:2015 оны 4-р сарын 30.
Өргөдөл гаргах үйл явц нээлттэй, өрсөлдөөнтэй, хүн бүрт тэгш боломж олгох зарчмаар явагдана. Хөдөө орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд өргөдөл гаргаж болно.
Өргөдөл гаргагчид тэтгэлгийн англи хэлний шалгуурыг хангахын тулд 2016 оны 1-р сарын 1-ний байдлаар хүчин төгөлдөр IELTS-ийн 5.0 эсвэл түүнтэй дүйцэх TOEFL-ийн оноо бүхий албан ёсны шалгалтын гэрчилгээтэй байх шаардлагатай. 2015 онд Австралийн сургалтын тэтгэлэгт хандахаар сонирхож буй хүмүүс англи хэлний шалгалтад бүртгүүлж, холбогдох бүх бичиг баримтаа бүрдүүлж эхлээрэй.

Тэтгэлгийн нийт болзол шалгуур, бүрдүүлэх бичиг баримтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawardsmongolia.org хаягаар орж үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18858
0 эможи
keyboard_arrow_up