Оюутнууд дадлагаа хийгээд ажилд орох боломжтой

2015 оны 3 сарын 06

Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй  хугацааг үдлээ. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудыг суралцаж буй мэргэжлээрээ дадлага хийх, тухайн ажлын байран дээрээ үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгож байгаагаараа оюутан залуучууд болон эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байгаа юм. Уг хөтөлбөрийн давуу тал нь оюутан залуучууддадлага хийх хугацаандаа суралцаж буй мэргэжлээрээ ажиллаж,ажлын дадлага туршлагай болох боломжтой. Үүнээс гадна ажил олгогчдын хувьд хүний нөөц бүрдүүлэлт, хөдөлмөрийн зах зээлээс олдохгүй байгаа дадлага туршлагатай боловсон хүчнийг бий болгож,ажилтнуудын хооронд эрүүл өрсөлдөөн үүсгэн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх сайн талтай юм.Өнөөдрийн байдлаар 19 оюутан өөрсдийн мэргэжлээр дадлага хийж байна. Тэдгээрийн нэг бол Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харъяа БУХС-ийн Олон улсын эдийн засгийн 4-р дамжааны  оюутан Б.Ану юм.  Тэрбээр Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээр зуучлуулан “СҮҮ” ХХК-дмэргэжлээрээ дадлага хийж, амжилттай хамгааллаа. “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөроюутан бүрт нээлттэйтул хамрагдах хүсэлтэй оюутан залуучууд болон ажил олгогч байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18675
0 эможи
keyboard_arrow_up