Тусгай зөвшөөрөлгүй сургалт явуулж байжээ

2015 оны 3 сарын 05

“Газарчин” дээд сургуулийн салбар Е-Газарчин /онлайн/ сургууль нь суралцагчдаа хохироож байгаа тухай гомдол ирсний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч 2015 оны хоёрдугаар сарын 13-23-ны өдрүүдэд шалгалт хийлээ.

Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар иргэн боловсрол эзэмших албан сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат хэлбэртэй байдаг. Гэтэл Е-Газарчин /онлайн/ сургууль нь 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн албан сургалтын хэлбэр бус, /онлайн/ зайны сургалтаар зургаан мэргэжлээр бакалаврын сургалт явуулж байгаа нь Боловсролын тухай хууль, тогтоомжийг  зөрчсөн байна.

Зайны сургалт нь бүх шатны сургалтын байгууллагын өдөр, орой, эчнээ, экстернат хэлбэрийн сургалтад бүхэлд нь буюу хэсэгчлэн хэрэглэдэг боловсролын иж бүрэн тусгай технологи, арга, хэрэгсэл бөгөөд зайны сургалтаар дээд боловсрол эзэмшүүлдэггүй юм.

“Газарчин” дээд сургууль болон Е-Газарчин /онлайн/ зайны сургалтын захирлууд уг сургалтыг экстернат хэлбэрийн сургалт гэж тайлбарлаж байгаа ч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас экстернат хэлбэрийн сургалт явуулах тусгай зөвшөөрөл аваагүй байв. Е-Газарчин /онлайн/ сургуулийн зайны сургалтад хамрагдсан суралцагсдын дийлэнх нь БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд байжээ. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, торгуулийн арга хэмжээ авлаа. Мөн БСШУЯ-нд тус сургуулийн үйл ажиллагааны талаар улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлэх гэж байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18628
0 эможи
keyboard_arrow_up