Л.Болд Монголын оюутны Холбооны дээд шагнал “Соён гэгээрүүлэгч” одонгоор шагнагдав

2015 оны 3 сарын 05

2015 оны 03-р сарын 04-ны өдөр буюу Оюутны эрхийг хамгаалах өдөр Монголын Оюутны Холбооноос УИХ-ын гишүүн, МОХ-ны анхны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Болдод МОХ-ны дээд шагнал болох “Соён гэгээрүүлэгч” одонг тус холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр гардууллаа.

 

Монгол Улсад 25 жилийн өмнө өрнөж, тайван замаар ялалтад хүрсэн ардчилсан хувьсгалыг манлайлагч хүчний нэг нь тэр үеийн Монголын оюутны холбоо байсан юм. Уг хувьсгалыг удирдсан дөрвөн хүчний нэг нь МОХ, Монголын мянга мянган оюутнууд байсан бөгөөд тэд улс төрийн бус хүчин байснаараа онцлогтой юм. Аль ч цаг үеийн оюутнууд тухайн нийгмийнхээ бүх давхаргын төлөөлөл болж байдаг. Ерэн оны ардчилсан хувьсгалд идэвхийлэн оролцсон тухайн үеийн оюутнууд ч мөн адил малчин, тариаланч, ажилчин, сэхээтэн нийгмийн бүхий л давхаргынхны хүүхдүүд байлаа. Энэ утгаараа Монголын нийгмийн бүх гишүүд өөрсдийн ирээдүй болсон үр хүүхдээ сонсох, оюутан залуусын үзэл санаа, хувьсгалын зорилгыг ойлгож хүлээж авах, цаашлаад дэмжих нэг нөхцөл бүрдсэн гэж үздэг. Тэгэхээр ардчилсан хувьсгал амжилтад хүрэх, засгийн эрх тайван замаар шилжихэд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь яах аргагүй Монголын оюутнуудын тэмцэл, эв санааны нэгдэл байв. Ерэн оны ардчилсан хувьсгалд Монголын оюутнууд тийнхүү эв нэгдэлтэй, цул хүчин болж оролцоход тус холбооны удирдлагууд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Өдгөө УИХ-ын гишүүн Л.Болд нь тухайн үеийн Монголын оюутны холбооны анхны Ерөнхий бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг улс орон даяар тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Л.Болд МОХ-ны анхны Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар саяхан ХААИС-ийн багш, оюутны урилгаар “Ардчиллын шинэ түрлэг” сэдэвт лекц уншсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18604
0 эможи
keyboard_arrow_up