Нэг жилийн сургалтын төлбөрийг 10 мянгахан төгрөг “болгосон” шоунаас хоцруузай!

2015 оны 3 сарын 03

Төгсөх ангийнхны санааг зовоож байгаа хоёр асуудал бий. Нэг нь ямар сургуульд орох вэ, нөгөөх нь сургалтын төлбөрөө яаж олох вэ? Энэ хоёр асуултанд хоёуланд нь нэг зэрэг хариулт өгөх шоу тоглолт энэ сарын 21-ний өдөр UB Palace-т болох гэж байна. “Сурагч” сэтгүүлээс зохион байгуулж буй “Манай элсээрэй!” нэртэй уг арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож төгсөх ангийнханд зориулж үг хэлнэ. Мөн Монголын бүх их, дээд сургуулиуд оролцож сургуулиа сурталчлан, хүүхдүүдэд элсэлтийн талаар зөвлөгөө өгөх ба хүүхдүүдийн хамгийн их сонсох дуртай Хишигдалай, Баярцэнгэл, Бичүү, Гантулга, Зоригт, A-Cool нарын дуучид, “Мотив”, “Syns”, ”Fly”, “Anemone” хамтлаг,  бүжгийн “Улаан туг” хамтлагууд тоглох аж.

“Манайд элсээрэй” шоуг зохион байгуулагч “Сурагч” сэтгүүлийн газраас Азтай нэг үзэгчийг тодруулж Их, дээд сургуулийн эхний жилийн сургалтын төлбөрөөр шагнах юм. Үүн дээр бас нэгэн сюрприз нэмэгдсэн нь “Зохиомж” дээд сургуульд үнэ төлбөргүй сурах эрхээр нэг үзэгчийг шагнана гэдгээ тус сургуулийн захиргаанаас мэдэгдсэн байна. “Манайд элсээрэй!” арга хэмжээний тасалбар нь 10 мянган төгрөг бөгөөд аравхан мянган төгрөгөөр тасалбар авч тоглолт үзээд л бүхэл бүтэн их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрх хожно гэдэг сайхан боломж байлгүй яахав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18462
0 эможи
keyboard_arrow_up