“Дипломтой ажилгүйчүүд” гэдэг нэр томъёог хална

2015 оны 2 сарын 27

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэхээс гадна шинэ төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг. Энэ удаад тус биржээс “Оюутны дадлага хийх сестимийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд эхэлжээ.Ажил олгогч байгууллагуудын хувьд мэргэжлээрээ хоёр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх шаардлагыг тавьдаг нь оюутнуудад ажилд ороход нь тушаа болоод байсан. Тэгвэл энэхүү хөтөлбөр үүнийг халж оюутан залуучуудыг суралцаж буй мэргэжлээр нь тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагад дадлагажуулж улмаар сургуулиа төгссөний дараа тухайн ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгож байна.Улмаар ажил олгогч байгууллагуудад хүсэлт тавьсны дагуу 3-4 дүгээр дамжааны оюутнуудыг тодорхой хугацаанд цалинтай, цалингүй дадлагажуулж, сургаж, тухайн ажлын байрны шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тохиолдолд үргэлжлүүлэн ажилд авах юм байна.Нөгөөтэйгүүр ажил олгогч байгууллагуудад ажлын байрны өрсөлдөөнийг бий болгож илүү чадварлаг ажилтныг олж ажиллуулах боломж олгож байгаа учраас энэхүү хөтөлбөрийг дэмжиж оюутан залуучуудыг дадлагажуулж ажлын байраар ханган ажиллахыг нийт ААН, байгууллагад уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18348
0 эможи
keyboard_arrow_up