“ЭВРИКА-2015”-ын шилдэг оролцогчдын бүтээл андройд аппликейшнд байршина
Монголын Залуучуудын Холооноос 22 дахь жилдээ зохион байгуулж байгаа “ЭВРИКА” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний бага хурал энэ жилээс хүрээгээ тэлж их хурал болж байгаа.Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй эрдэм шинжилгээний хурал нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдана. Өнөөдрийн байдлаар I үе шат явагдаж, Их дээд сургуулиуд шалгаруулалтаа эхлээд байгаа юм.Иймд энэхүү хуралд оролцох сонирхолтой багш, оюутан бүр өөрсдийн бүтээлээ бэлтгэж шалгаруулалтандаа оролцохыг зөвлөж байна.Энэ жилийн тухайд эрдэм шинжилгээний их хурлаас шалгарсан бүтээлүүд нь олон нийтэд түгээгдэж, андройд аппликейшнд байрших юм. Мөн шилдэг оролцогчид үндэсний хэмжээний ивээн тэтгэгч 10 байгууллагатай цаашид хамтран ажиллах боломж нээгдэнэ.Хамгийн олон жил тасралтгүй явагдаж байгаа өргөн цар хүрээтэй, нэр хүндтэй, шударга ил тод шалгаруулалтаар явагддаг энэхүү их хурлын хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Сургалтын төрийн сан, Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Монголын их, дээд сургуулиудын консерциум ажиллаж байгаа юм.Харин өнгөрсөн жилээс тус наадмыг 10 жилийн турш ивээн тэтгэхээр болсон Харилцаа холбооны зохицуулах хороо, Атар-Өргөө ХК, Интерактив ХХК, Номин холдинг ХХК, Everyday,Монос групп, Эрин интернэйшнл Mон лаа групп, MindTech компаниуд “Эврика -2015” хурлаа хамтран зохион байгуулахад бэлэн байгаагаа олон нийтэд мэдээлж байна.