"Байдаг" онол практик хосолсон сургалтыг Монголд анх удаа ....
Менежер хүний хамгийн гол үүрэг бол бусдын хүчийг зөв ашиглаж зорьсон үр дүндээ хүрэх байдаг. Хүнээр юм хийлгэхийн тулд тэднийг байлдан дагуулах, итгэн үнэмшүүлэх, идэвхижүүлэх, ажлыг ойлгуулах зэрэг олон ур чадвар шаардагдана. Урлагийнхан дээрхи чадварыг бүрэн эзэмшсэнээр өөрийн үг үйлдэл бүхнийг ойлгуулах чадвартай болдог бол, менежерүүд яагаад эзэмшиж болохгүй гэж.
Тэгвэл энэхүү чадварыг эзэмшүүлэхээр Монголын шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн дэргэдэх "Мэргэжлийн ур чадварын академи"-иас "байдаг" онол практик хосолсон сургалтыг Монголд анх удаа зохион байгуулж эхэллээ.
Тиймээс энэхүү сургалтын онцлог нь менежерүүдэд тохиолддог ярианы бэрхшээл, айдсыг хүн бүртэй тулж ажиллан өөртөө итгэлтэй, итгэн үнэмшүүлэх чадварыг мэргэжлийн жүжигчин, багш нар заахад оршиж байгаа юм.
Менежерүүдэд зориулсан сургалтыг тусгай программын дагуу явуулахын зэрэгцээ, УДЭТ-ын жүжигчин, СУИС-ын найруулагч, жүжигчний урлагийн тэнхимын ахлах багш, докторант Л.Дэмидбаатар, СУИС-ын Радио Телевизийн дээд сургуулийн багш МУСТА, жүжигчин Т.Карма нар заах аж.