Шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэжээ
2015 оны 2 сарын 25
Монгол шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Уг батламж гардуулах ёслол 02 дугаар сарын 27-ны өдөр 11.40 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт болох юм.
Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэн үедээ хаад ноёд өргөөндөө зугаацдаг наадгай байжээ. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадам болж өргөжсөн байна. Халх тойрмын шагайчид өнгөрсөн зууны эхэн үе хүртэл “хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн болзоо тавьж жилд нэг удаа монос цэцэглэх цагаар эргэн уулзаж нааддаг байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
18122
0 эможи