ЭЕШ-ын цахим бүртгэл эхэллээ

2015 оны 2 сарын 10

Өчигдөр буюу энэ сарын 09-ны өдөр орон даяар элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл эхэлж байна. Энэхүү шалгалтад 2015 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм. Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудаснаас уг элсэлттэй холбоотой бүхий л мэдээллийг авч болох юм байна.

 Бүртгүүлэгч өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан дүнг тань эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэдэг аж. Шалгалтын бүртгэл ирэх сарын 20-ны 18 цаг хүртэл явагдах бөгөөд бүртгүүлэгчдэд зориулж тус төвөөс өөрийнхөө мэдээллийг хэрхэн амжилттай, зөв оруулах, дэс дарааллыг заасан бүдүүвч зургийг гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17389
0 эможи
keyboard_arrow_up