Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2015 оны 2 сарын 06

Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.02.23-2015.02.06/

 

БШУЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Лодойсамбуу: Үндэсний тэтгэлгийг  2.0-оос дээш голчтой оюутанд олгоно

“Үндэсний тэтгэлгийг 2012 оноос эхлэн Монгол Улсад суралцаж буй оюутнуудад ямар ч шалгуургүй 70200 төгрөгийг олгодог байсан. Өнгөрсөн жил БШУЯ-ны сайдын тушаал гарч үндэсний болон урамшууллын тэтгэлгийг дүнгийн голч  нь 2.0-оос дээш оюутнуудад олгох журмыг баталсан. Оюутнууд өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нийт хичээлийн жилийн сурлагын дүнгийн голч нь 2.0-оос дээш тохиолдолд үндэсний болон урамшууллын тэтгэлгийг авч эхэлсэн” / Монголын Үнэн  2015.02.02 №021/

Төв аймгийн Зуунмод сумын дөрөвдүгээр сургуулийн захирал Ө.Дуламсүрэн: Байгаль экологийн жишиг сургалтын цогцолборыг бий болгоно

Манайх жирийн нэг ерөнхий боловсролын сургууль боловч  алслагдсан  багийн  сургууль гэхэд халаалт дулаанаа бүгдийг нь шийдэж чадсан.Манай байршил их онцлогтой л доо. Богд хан уулын Зуунмод орчмын байгаль экологийн цогцолбор байгуулах талаар иргэд өөрсдөө санал санаачилга гаргаж, Зуунмодны аманд байгалийн зоо парк байгуулах эхлэлийг тавьсан. Ажиллаж амьдарч байгаа нутаг  усаа хайрлаж явахаас илүү зүйл хүнд байхгүй. /Ардчилал 2015.02.06 №23/

МУИС-ын цөмийн судалгааны төвийн судлаач Б.Мөнхбат: Цөмийн технологиос бид татгалзаж чадахгүй

МУИС-ын цөмийн судалгааны төвийн судлаач Б.Мөнхбат “Цөмийн технологийг дан ганц цөмийн цахилгаан станцаар төсөөлөх нь буруу л даа. Хүн төрөлхтөн цөмийн технологигүйгээр амьдрах аргагүй. Наад зах нь гэхэд л эмнэлэгт цөмийн технологи хэрэглэдэг. Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвд гэхэд цөмийн технологи ашиглаж байгаа. Уул уурхайн салбар, эдийн засгийг авч явна гэж ярьдаг. Цөмийн технологигүйгээр энэ салбар явахгүй. Ер нь цөмийн технологийг хаа сайгүй хэрэглэдэг. Ашигладаггүй салбар гэж байдаггүй” /Өнөөдөр 2015.02.03 №026/

"Аз хур" номын сүлжээ дэлгүүрийн менежер Б.Одонтуяа: Нэгийн үнээр хоёрыг авах боломжийг олголоо

Нэгийн үнээр хоёрыг авах боломж сар шинийг хүртэл үргэлжилнэ. Сонголтыг хэрэглэгчдэд үлдээж байгаа. Тухайлбал, эмэгтэй, эрэгтэй хүүхэд ахмад гэхчлэн ангилан хоёр зүйлийг уутлан бэлтгэсэн. Хоёр зүйлийг багцалж нэгийн үнээр авах боломжийг хэрэглэгчдэд олгож байна. Үнэ ч боломжийн, нандин бэлэг болох байх. Сүүлийн үед манайхны номонд хандах хандлага нэмэгдсэн. Тэр утгаар худалдан авагчийн тоо нэмэгдсэн гэхэд болно./Улс төрийн тойм 2015.02.04 №22/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17205
0 эможи
keyboard_arrow_up