ХУД-ийн 34 дүгээр сургууль “Эцэг эхийн сурган хүмүүжүүлэх хичээл, хамтарсан шалгалт, өдөрлөг”-ийн зохион байгууллаа

2015 оны 2 сарын 02

Хан-Уул дүүргийн 34-р сургууль нь боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд бага боловсролын “Цөм” хөтөлбөр,  “Хүүхдэд ээлтэй Хан-Уул”  хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр 2014-2015 оны хичээлийн жилийн эхний хагас жилийн  сургалт хүмүүжлийн үйл ажиллагааны талаар хийсэн ажлынхаа тайланг нийт эцэг эхчүүддээ тайлагнаж, “Хүүхдийнхээ төлөө бид хамтдаа” өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүд болон 4-р хорооны Засаг дарга Т.Ган-Од оролцож үнэлэлт, дүгнэлт өгөхийн дээр цаашид  хүүхдийнхээ төлөө ямар ажил зохиох хэрэгтэй байгаа талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, ярилцлаа. Энэ өдрийн үйл ажиллагааг:

    Эцэг эхийн сурган хүмүүжүүлэх хичээл
    Эцэг эхтэй хамтарсан шалгалт
    Тайлант өдөрлөг гэсэн 3 үндсэн чиглэлээр явуулж, эхний хагас жилийн хийсэн ажлын тайланг танилцууллаа. Мөн “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд “Морин хуур, Ятга, Найрал дуу”-ны дугуйлангийн сурагчид сурч мэдсэн зүйлээр эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүлж, сургууль болон сургалтын үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийх, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйл ажиллагаанд цаашид юуг анхаарах, ямар түвшинд явагдаж байгаа талаар нээлттэй санал авах, хүүхэд нэг бүрт гарч байгаа ахицыг үнэлэх, эцэг эх бүхэнтэй ганцаарчилсан уулзалтыг багш, удирдлагын түвшинд явуулах зорилготойгоор зохион байгуулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16921
0 эможи
keyboard_arrow_up