Нийслэлийн сурагчид хичээлдээ орлоо
2015 оны 1 сарын 26
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууийн сурагчид өнөөдрөөс хичээлдээ орлоо. Бага ангийн сурагчид буюу I-V ангийнхан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ноос энэ сарын 25-ныг хүртэл амарсан. Дунд ангийнхан энэ оны нэгдүгээр сарын 3-наас 25-ныг дуустал, ахлах ангийнхан энэ сарын 10-наас өчигдөр хүртэл амарсан юм. Харин хөдөө орон нутгийн хичээл эхлэх арай болоогүй байгаа аж. Тодруулбал, бага ангийнхны сурагчдын амралт энэ сарын 10-нд эхэлж ирэх хоёрдугаар сарын 8-наас хичээлдээ орох юм. Дунд ангийн сурагчдын амралт энэ сарын 26-наас эхэлж мөн хоёрдугаар сарын 8-нд дуусах бол ахлах ангийнхан энэ сарын 31-нээс амарч ирэх сарын 9-нд хичээлдээ орох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16472
0 эможи