“Монголын өгүүллэг туужийн дээж” уншигчдын гарт хүрлээ
2015 оны 1 сарын 23
"Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн Монголын орчин цагийн уран зохиолын шилмэл өгүүллэг, туужсыг эмхтгэж “Монголын өгүүллэг, туужийн дээж” I-VI боть номыг хэвлэн уншигчдын хүртээл болгосон байна. Уг номын нээлт өнөөдөр 14:00 цагаас “Интерном” дэлгүүрт болох юм байна.
Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржоос эхлээд уран бүтээлээ ид туурвиж буй өнөө цагийн нэртэй зохиолчдын шилмэл өгүүллэг, туужсын дээжийг багтаасан эдгээр ботийн эмхтгэгчээр МУСГЗ, Төрийн шагналт зохиолч Дарма Батбаяр, МУСГЗ, зохиолч Лу.Дашням нар ажиллажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
16344
1 эможи