МОХ-ын саналыг оюутнууд хүлээн зөвшөөрсөнгүй
2015 оны 1 сарын 21
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оноос хойш оюутнуудад үндэсний болон урамшуулалын тэтгэлэг олгож эхэлсэн билээ. Энэ сарын 8-нд МОХ-ноос оюутнууд үндэсний тэтгэлгээсээ сайн дураараа татгалзаж бичиг хүргүүлэх болсон тухай мэдээлэл хийж байсан. Тэгвэл өнөөдөр МАХН-ын дэргэд оюутны холбоо байгуулсан хэсэг залуус уг мэдээллийг үгүйсгэж цаашид энэ мөнгийг оюутнуудад олгох хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлэв. Тэд “Анх МОХ-оос зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын зар нь “МОХ-ны чуулган зохион байгуулах тухай гэж байсан. Тэд МАХН-ы үзэл баримтлалыг дэмждэг залуус болохоор нь тус намыг сонгосон” гэж мэдээлсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16222
0 эможи