ХУД-т “Хүүхэд нэг бүрийн хөгжилд хамтдаа” хэлэлцүүлэг боллоо
Боловсролд оролцогч талуудын оролцоог хангах зорилгоор төрийн ба төрийн бус байгууллага, иргэд олон нийттэй хамтран тэдний боловсролын үйлчилгээнд хандах сэтгэлгээ хандлагыг өөрчлөх чиглэлээр санаачлагатай ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байна.
Хан-Уул дүүргийн 15, 18, 34, 52, 75-р сургуулийн бага боловсролд хамрагдагсдад зориулан “Цүнхэн шуудан” зөвлөх үйлчилгээг БШУЯ, “DASH” сургалтын төвөөс амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа.
Энэхүү зөвлөх үйлчилгээг үзүүлснээр Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчийн ойлголтыг сайжруулж, идэвхжүүлэх “Зөв монгол хүүхэд” төрийн бодлого, боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг дэмжиж, хүүхдийн хөгжил төлөвшилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэн сурган хүмүүжүүлэгчдийг дэмжих, бодлогын баримт бичгүүдийг энгийн үгээр, ойлгомжтой, зөв тайлбарласан “загвар” бүтээж хэрэгжүүлсэн.
“Цүнхэн шуудан” зөвлөх үйлчилгээний үр дүн ач холбогдол цаашид хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр “DASH” сургалтын төвөөс 15, 18, 34, 52, 75-р сургуулийн бага ангийн багш, захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтнуудын дунд “Хүүхэд нэг бүрийн хөгжилд хамтдаа” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт оролцогсод “ Ойлголтыг сайжруулах”, “Оролцоог нэмэгдүүлэх”, “Идэвхжүүлэх” чиглэлээр санал бодлоо солилцон зохион байгуулсан ажлын цаг хугацаа, багшийн ачаалал, эцэг эх олон нийтийн оролцооны чиглэлээр нэлээдгүй санал гаргаж, эцэг эх-сурагчийн ганцаарчилсан уулзалт, суралцагчийн ахиц амжилтыг хэрхэн тооцох, хөдөлгөөнт хувийн хэргийг ашиглаж “Сайн хүн-сайн иргэн” төлөвшүүлэхэд өөрийн сургуулийн онцлогоо харгалзан үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.