БАЯРТ МЭДЭЭ: Олон улсын стандартад нийцсэн оюутны хотхоныг байгуулжээ

2015 оны 1 сарын 09

МГТИС буюу Монгол Германы технологийн их сургууль Монголд байгуулагдаад хоёр жил гаруй болж байна. Байгуулагдаад удаагүй ч тус сургуулийн удирдлага Монголын нөхцөлд анх удаа Улаанбаатар хотоос 40 км алслагдмал зайд буюу Налайх дүүрэгт оюутны иж бүрэн цогцолборыг бүтээн байгуулжээ. 

Сүүлийн жилүүдэд их, дээд сургуулиудыг олон улсын жишгийн дагуу хотоос зайдуу бүсэд байгуулах тухай ярих болсон. Тэгвэл МГТИС-ийн барьсан дээрх цогцолбор үлгэр жишээ болж байгаа юм. "МГТИС манай улсад эрэлттэй байгаа уул уурхай, технологийн гурван гол мэргэжлээр дээд боловсрол олгодог ба оюутан сурлагын дүнгээс хамаарч Европийн бусад сургуулиудад суралцах боломжтой" гэж  тус сургуулийн Олон нийтийн харилцааны мэргэжилтэн Н.Чулуунцэцэг ярилаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15439
0 эможи
keyboard_arrow_up