Сурагчийн үнэмлэхийг смарт картаар солино

2015 оны 1 сарын 09

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын үнэмлэхийг нэгдсэн системд шилжүүлж, смарт карт гаргажээ. Энэ смарт картаар сурагчид 40 гаруй төрлийн үйлчилгээ авч болох юм байна. Тухайлбал, Өргөө кинотеатрт хөнгөлөлттэй кино үзэх, хүүхдүүдэд зориулсан лавлах утаснууд руу холбогдох, нийтийн тээврээр үйлчлүүлэх зэрэг цогц байдлаар ашиглах аж. Нийслэлийн 200 ЕБС-иас 125 сургуулийн сурагчид смарт карт ашиглахаар болжээ. Смарт карт тус бүр 1400 төгрөгийн үнэтэй бөгөөд гурван жилийн хугацаатай юм байна. Картыг ирэх сарын 1-нээс 1-11-р ангийн бүх сурагчид ашиглах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15422
0 эможи
keyboard_arrow_up