Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.01.01- 2015.01.07/
БШУЯ-ны Л.Гантөмөр: Монголын шилдэг 100 залуу, дэлхийн шилдэг сургуульд суралцаж эхэлсэн
Дээд боловсрол, инженерийн хөтөлбөрийн шинэчлэлт ихээхэн хурдацтай явагдаж байгаа. “Инженер, технологийн дээд боловсрол ” төслийг Японы Засгийн газартай хамтран есөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо. Японы засгийн газраас жилийн 0.2 хүүтэй 7.5 тэрбум иений хөнгөлөлттэй зээл авч. 20 жилийн хугацаанд төлөхөөр болсон. /Зууны мэдээ 2015.01.07 №3/
Б.Насанбаяр: БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд А.Галтбаяр захирал ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй гэсэн өргөдлөө сайдад өгсөн. Өргөдөлд эрүүл мэндийн шалтгаантай байгаа учраас ажлаас чөлөөлөж өгнө үү гэсэн байсан. Томилгоог сайд эрх мэдлийнхээ хүрээнд хийсэн. Гэхдээ Р.Бат-Эрдэнэ одоогоор үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Удахгүй сонгон шалгаруулалт зарлана.
БСШУЯ-ны Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн: Ч.Лодойсамбуу Үндэсний тэтгэлгийг сургалтын төлбөрт суутгаж болохгүй
-Суралцагчдад олгож буй тэтгэлгийг тухайн сургууль суралцагчтай тохиролцолгүйгээр дур мэдэн сургалтын төлбөрт шууд суутгаж болохгүй. Харин суралцагч авсан тэтгэлгээ сургалтын төлбөртөө зарцуулах эрхтэй бөгөөд сургуультайгаа харилцан тохиролцож гэрээ байгуулж болно. /Зууны мэдээ 2015.01.07 №3/
Эрээн хотын олон улсын хэлний сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал н.Сайханцэцэг: Хятад хэлний суурьтай сурагчид эрээн хотын сургуульд шууд элсэх боломжтой
-2009 оноос хойш манай сургуульд нийт 700 гаруй Монгол сурагч элссэн. Мөн 500 гаруй төгсөгч хятад хэлний түвшин тогтоох шалгалтанд амжилттай оролцсон.Хятад улсын Фүдан их сургууль, Чинхуа их сургуулв, Харбины техникийн их сургуульдэлсэн орсон. /Зууны мэдээ 2015.01.07 №3/