Ази, Номхон Далайн бүсийн багш нарын чуулга уулзалт боллоо
Ази, Номхон Далайн бүсийн багш нарын чуулга уулзалтад манай багш нар оролцоод ирлээ. 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сөүл хотноо зохион байгуулагдсан уг чуулга уулзалтад Монгол, Филипин, Индонези, Малайзи улсуудын 300 орчим төлөөлөгчид оролцжээ. Энэ үеэр ЮНЕСКО-гийн шугамаар Ази, Номхон Далайн бүс нутагт 2012 оноос хойш хэрэгжүүлж буй Багш солилцооны хөтөлбөрийн хоёр жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, цаашид Багш солилцооны хөтөлбөрийн хүрээг тэлэх, бэхжүүлэх чиглэлээр санал солилцсон байна. Чуулга уулзалтад оролцсон БСШУЯ-ны ГХАХ-ийн дарга Н.Туяа нь Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ Монгол Улсын БСШУЯ, БНСУ-ын Боловсролын яамдын санаачилан хэрэгжүүлж буй Монгол-Солонгосын Багш солилцооны хөтөлбөр нь бүс нутгийн хэмжээний боловсролын хамтын ажиллагаа болсон гэдгийг онцлон тэмдэглэжээ.