Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу Хэлэв?

2014 оны 12 сарын 24

Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.12.18.-2014.12.24 /

 

УИХ-ын гишүүн А.Бакей: Боловсролын санхүүжилтийг бууруулахгүй

"Боловсролын салбарыг төрөөс баримтлах бодлого үргэлжилнэ. 1,2 их наяд төгрөгийг төрөөс боловсролын салбарт зарцуулж байна. Энэ нь ДНБ-ний 5,1 хувийг эзэлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд буурах хандлага ажиглагдаж байгаа.Сургуулийн өмнөх болох ЕБС-ийн зардлыг төрөөс санхүүжүүлж, дотуур байр, хоолны мөнгийг эцэг эх, асран хамгаалагчидтай хуваалцана гэсэн заалт орж байгаа. Гэхдээ төрөөс баримтлах бодлогод санхүүжилтийг бууруулахгүй, ДНБ-ний 5-аас доошгүй хувийг боловсролын салбарт зарцуулна гэсэн заалт оруулж байгаа гэсэн юм. 2014.12.19 VIP76.mn

БСШУЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяа: Хичээлийн байранд сургалтын үйл ажиллагаа л эрхлэх ёстой

Монгол Улсад хятад хэлний сайн дурын багш нарыг ажиллуулах тухай БШУЯ, Күнзийн институтийн төв хоорондын хэлэлцээрээ сайн дурын хятад хэлний багш нарыг ажиллуулахаар тохиролцсон гэрээ бий. Энэ гэрээг өнгөрсөн аравдугаар сард сунгаж, жилд 150 багш ажилуулахаар болсон. Манай яам хятад багш нарт виз гаргуулах,  хилээр саадгүй нэвтрэхэд туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн. Харин сургууль амьдралын хэвийн нөхцөл болон аюулгүй байдлыг хангасан цэвэр ус, халаалт,  цахилгаан, интернэт, ариун цэврийн өрөө, гал тогооны өрөө, хоол бэлтгэх хэрэгсэл, хөргөгчтэй орон сууцаар үнэгүй хангах, мөн онгоцны буудлаас тосох үүрэгтэй.  Өнөөдөр сонин 2014.12.24 №298

Түүхийн ухааны доктор, профессор Ч.Дашдаваа: Шинжлэх ухааны тусгай хуультай болох хэрэгтэй

Шинжлэх ухааны хуулийн үндсэн ойлголтуудыг зөв эрэмбэлж тодорхойлохоос ажлаа эхлэх нь зүйтэй. Хуучин хуульд “сурь хавсрага судалгаа”, “эрдэм шинжилгээний ажилтан” зэрэг уртаашаа найман нэр томъёо оржээ.Энэ нь тухайн хууль агуулгын хувьд ямар ядуу болохыг шууд хэлээд өгч байгаа юм. Шинжлэх ухааны тухай шинэ хуульд гол асуудлыг хуульчлан зохицуулахтай холбогдсон 20 гаруй нэр томёо, үндсэн ойлголтыг тодорхойлох шаардлагатай болно.

“Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

УИХ-аас баталсан Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 оны хооронд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт орсон “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явцыг хянах зорилгоор БСШУ-ын сайд А.Гантөмөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тавдугаар сургуулийн хэмжээнд 2012 оноос эхлэн “Ном” хөтөлбөр хэрэгжсэн бөгөөд энэхүү ажлын хүрээнд сурагчдыг бага ангиас эхлэн номтой харьцаж сургах, ариг гамтай хэрэглэхэд сургах, ангийн номын сантай болох зэрэг зорилтуудыг тавьж ажилласан байна.Өглөөний сонин 2014.12.24 № 226 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14552
0 эможи
keyboard_arrow_up