Оюутнууд 70200-г орсон эсэхээ шалгаарай
2014 оны 12 сарын 20
Оюутнуудад энэ жилээс эхлэн Үндэсний тэтгэлэг дээр нэмэгдэн Урамшууллын тэтгэлэг давхар бодогдож, мөнгийг улирлаар олгодог болсон билээ. Өдгөө оюутнууд энэ хичээлийн жилийн сүүлийн тэтгэлгээ хүртэж байгаа аж.
Төрийн сангаас банкуудад цаг тухайд нь мөнгийг шилжүүлж байгаа хэмээн мэдээлсэн. Харин зарим банкны тухайд оюутнуудын мөнгийг удаах явдал гарч хэл ам дагуулж эхэлсэн. Гэхдээ зургадугаар сарын 10-ныг хүртэл тэтгэлгийг оюутнуудын дансанд байршуулж дуусах ёстой билээ. Өнөөдрийн хувьд тэтгэлэг олгох эцсийн хугацаа юм.
Ямартай ч оюутан та өөрийн дансанд тэтгэлэг орсон эсэхээ дараах холбоосоор шалгаж болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
14355
0 эможи