Бага ангийн сурагчдын амралт энэ сарын 20-нд эхэлнэ
2014 оны 12 сарын 19
Бага ангийн сурагчдыг хоёрдугаар улиралд зургаан долоо хоног хичээллүүлж, таван долоо хоног амрахаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шийдвэрлэсэн юм. Хуваарь ёсоор ЕБС-ийн I-V ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт маргаашнаас эхэлнэ.
Харин дунд, ахлах ангийн сурагчид бага ангийн сурагчдаас 1-2 долоо хоногоор урт хугацаанд хичээллэх юм. Энэ жилийн сурагчдын амралтад зориулж, Улаанбаатар хотын цагдаагийн газраас арга хэмжээ хэрэгжүүлэхээ мэдэгдсэн билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
14337
0 эможи