Хан-Уул дүүргийн 16 сургуулийн 497 хүүхэд өвлийн хүрэмтэй боллоо

2014 оны 12 сарын 19

Өнөөдөр Монгол- Хятадын соёл Боловсролын Сангаас санаачлан зохион байгуулсан "Дулаан өвөл" төслийн арга хэмжээ Найрамдал сургууль дээр болж өндөрлөлөө.

Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Ван Шаолунг, дэмжлэг үзүүлсэн байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш, сурагчдын төлөөлөл оролцлоо. Хан-Уул дүүргээс ЕБ-ын 16 сургуулийн 1,2-р ангийн 497 сурагч хамрагдаж байна. Төслийн хүрээнд нийт 1,3 сая юанийн тусламж цугларсан бөгөөд нийт 3014 ширхэг өвлийн хүрэм 9 дүүргийн 97 гаруй сургуулийн 1,2-р ангийн сурагчидад олгож байгаа юм. Энэхүү “Дулаан өвөл” төслийг Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газраас зохион байгуулж ар гэрийн боломжгүй бага ангийн сурагчдад дулаан өвлийн хүрэм олгосноор хахир хатуу өвлийг дулаахан өнгөрүүлэх боломжтой боллоо. Энэ төсөл нь хэрэгжиж эхэлсэн цагаасаа эхлэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд яам болон байгууллагуудын тусламж дэмжлэгийг авч байгаа юм. Дулаан өвөл төсөлд нийт 1,3 сая юанийн хандив цугларсан ба нийт 3014 ширхэг өвлийн хүрэм захиалаж Улаанбаатар хотын 9 дүүргийн 97 гаруй сургуулийн 1 болон 2-р ангийн сурагчдад олгох юм байна.  Монгол-Хятадын Соёл Боловсролын Сангаас одоогийн байдлаар 22 төсөл, хөтөлбөрт нийт 1,92 сая гаруй юанийн дэмжлэг, тусламжийг үзүүлжээ.Цаашдаа тус хоёр сан нь соёл, спортыг дэмжих, амьдралын боломжгүй иргэдэд туслах, байгаль орчныг хамгаалах, иргэдийн амьдрал ахуй, эрх ашгийн төлөө анхааран ажиллаж байгаа аж.   

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14311
0 эможи
keyboard_arrow_up