Оюутны тэтгэлэг олгох санхүүжилт орж ирээгүй гэв

2014 оны 12 сарын 17

Сургалтын төрийн сангаас их, дээд сургуулийн оюутнуудад олгодог үндэсний тэтгэлэг энэ сарын 10-нд буух байсан ч одоог хүртэл оюутнуудын дансанд байршаагүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн С.Дэлгэрмаатай холбогдлоо. Тэрбээр “Одоогоор бид тэтгэлэг авах оюутнуудын тоог гаргаж, мэдээлж дуусаад байна. Сангийн яамнаас мөнгө олгох зөвшөөрөл өгвөл оюутнуудын 70200 төгрөгийг олгоно. Энэ жилээс голч оноо харгалзаж буй тул 160 мянга гаруй оюутны 112 мянга нь л тэтгэлэг авах боломжтой болж байгаа. Тэдэнд гурван сарын тэтгэлэг гээд нийт 30.5 тэрбум төгрөг олгох тооцоо байна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14148
0 эможи
keyboard_arrow_up