Боловсролын чанараараа бид 122 орноос 115-д жагсчээ
2014 оны 12 сарын 17
Монгол Улс боловсролын болон эрүүл мэндийн чанараараа дэлхийд сүүл мушгиж байгааг “Дэлхийн эдийн засгийн форум”-аас гаргасан тайланд дурьджээ. Түүнд бичсэнчлэн манай улс боловсролын системийн чанараараа дэлхийн 122 орны жагсаалтад 115-д жагссан байна. Хэдийгээр насанд хүрсэн хүмүүсийн бичиг үсэгт тайлагдсан нь 97.4 хувь гэж бид гайхуулдаг ч боловсролын салбарыг системийн хэмжээнд авч үзвэл үнэндээ уншиж бичдэг байх нь гол үзүүлэлт биш гэдэг нь тодорхой болж байна. Мөн тайланд дурьдснаар манай улс эрүүл мэндийн үзүүлэлтээрээ мөн л тааруу дүнтэй байна. 122 орноос 116-д жагсчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
14145
0 эможи